Хугацааг үелэх эсвэл тасралтгүй физик процессуудаар хэмжиж болно. Орчин үеийн атомын цаг бий болохоос өмнө нарны цаг, дүүжин цаг, усан цаг зэрэг төрөл бүрийн арга ашиглан хугацааг хэмждэг байв.
Усан цаг нь усны урсгалыг хяналттайгаар гаргах замаар хугацааг хэмждэг. Энэ туршилтаар та усны урсгалыг тохируулах физик зарчмуудыг судалж, тэдгээрийг ашиглан усан цаг бүтээх болно.
Дараах хэрэглэгдэхүүнүүд өгөгдөнө:
1. Сав A (доод сав, цорго болон хоёр бөглөөтэй нүхтэй)
2. Сав B (дээд сав, ус хангамжийн зориулалттай ба нэг бөглөөтэй нүхтэй )
3. Савны суурь
4. Ус цуглуулах сав
5. Хоёр ундны устай лонх, тус бүр 2л(зурагт үзүүлээгүй)
6. Сифон насос
7. Секундомер
8. Мензурк
9. Шугам
10. Тэгш ус (бөмбөлөгт тэгшлүүр)
11. Тохируулж болдог хөлтэй суурь тавцан
12. Алчуур (зурагт үзүүлээгүй)
*Алчуур нь дурсгалын зориулалттай тул шалгалт дууссаны дараа аваад яваарай.
Суурь тавцангийн түвшнийг тэгшлэн тохируулах
Тохируулгатай суурь тавцангийн доод талд дөрвөн ширхэг шурагтай хөл (тулгуур) байдаг. Хөл тус бүрийг эргүүлэх замаар өндрийг нь өөрчлөх боломжтой.
Сифон насос
Хэрэв ус цуглуулах сав их хэмжээний усаар дүүрсэн бол сифон насосоор түүнийг гаргаж авч болно. Шулуун хоолойг усанд дүрж, уян хоолойг усны саванд хийнэ. Дараа нь улаан бариулыг шахаж усыг усны савруу шилжүүлнэ.
АНХААР:
Аль ч хэмжилтийг эхлэхээс өмнө тохируулж болох тулгуур болон савнуудыг тэгш байлгаж, өндрийг зөв хэмжиж чадах нөхцөлийг бүрдүүлнэ.
Тоног төхөөрөмж хөвөхөөс сэргийлэхийн тулд цуглуулах савыг тогтмол хоосолж байгаарай.
Хариултын хуудас дээр бичих эсвэл бусад туршилтын тоног төхөөрөмжтэй харьцахын өмнө гараа сайтар хатаагаарай.
Гоожилт, эвдрэл гарсан эсвэл нүхний бөглөө алдагдсан тохиолдолд даруй хянагчдаа мэдэгдээрэй.
1. Тохируулж болох хөлтэй суурь тавцанг ус цуглуулах саванд байрлуулна.
2. Хөлнүүдийг эргүүлж суурийг тэгшлэнэ.
3. Савны суурийг тохируулгатай суурь тавцан дээр байрлуулна.
4. Сав A -г савны суурь дээр байрлуулна.
Сав A нь гурван гаргалттай: нэг нь 5 мм диаметртэй нүх, нөгөө нь 4 мм диаметртэй нүх ба нэг 4 мм диаметртэй цорго.
A хэсэгт зөвхөн цоргыг ашиглана.
A3 1.50 A.2 дахь хэмжилтийг 3 см-ээс дээш дор хаяж дөрөв түүнээс олон өөр өөр анхны өндрийн хувьд давтан гүйцэтгэнэ. Бага анхны өндөр дээр, жишээ нь 1-3 см үед туршилт хийхэд хэт их хугацаа шаардагддаг. Хэмжилт бүрийн өгөгдлийг бүртгэж, тухайн өндрөөс усны түвшин 1.0 см-ээр буурахад шаардагдах дундаж хугацааг тэмдэглээрэй.
A5
1.00
Дээр тодорхойлсон дундаж хурд өндрөөс хамаарах хамаарал дараах нөхцөлийг хангадаг гэж үз.
$$v_v = C_1 h^x$$
Илтгэгч $x$-ийг тодорхойлохын тулд тохирох графикийг зур. Графикаас олсон илтгэгч $x$-ийн утга хэд вэ?
Анхны болон эцсийн өндрийн дундажийг $x$ илтгэгчийг тодорхойлоход ашиглах нь илүү тохиромжтойг анхаарна уу.
Энэ хэсэгт Сав A дээрх жижиг нүх буюу 4 мм диаметртэй нүхийг ашигла.
A ба B савыг ашиглан усан цаг хийнэ үү.
Савуудыг дараах байдлаар байрлуул:
Сав А (цорготой) доор байрлана.
Сав B (5мм нүхтэй ) дээр байрлана.
Сав B нь Сав A-г усаар хангана.
Сав A -гийн цоргоо бүрэн нээж ус гоожуулна.
Тогтвортой ажиллагааг хангахын тулд Сав A үргэлж дүүрэн байх ёстой.